эдийн засаг 654 нийтлэл байна

Бизнес эрхлэгчдээр битгий оролд гэсэн алтан дүрэм

Монгол улсын ерөнхийлөгч Багабанди “Бизнес эрхлэгчдэд төр тус болж чаддаггүй юм гэхэд төвөг учруулж гай болж болохгүй учиртай” гээд шинэ жилээр хэлчихжээ.
#эдийн засаг #нийтлэл

Т.Ганболд: Хуримын бөгжнөөс өөр ойлголтгүй зарим хүн алтны салбарыг хэт мэддэг болчих юм

Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга, “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.ГАНБОЛДТОЙ ярилцлаа.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

”Монголд, хоёулаа хожъё”

Монголын хөрөнгө оруулалтын ээлжит чуулган Хонконгод өнгөрөгч долоо хоногт болж өндөрлөв. Алдарт “Дөрвөн улирал” зочид буудалд гурав дахь удаагаа болсон энэхүү арга хэмжээнд 15 орны 230 байгууллагыг төлөөлсөн 350-иад хүн оролцсоны гуравны нэг нь хөрөнгө оруулагчид байлаа.
#эдийн засаг #нийтлэл

Эдийн засгийн хөгжлийг юугаар хэмжих вэ?

Хохироож байж хождог Мальтусын ертөнц улстөрийн хөгжилд асар үр дагавартай байсан, тэгээд ч өнөөгийн хөгжлөөс огт өөр. Мальтусын ертөнцөд эд баялагтай хувь хүмүүст түүнийгээ үйлдвэр, шинжлэх ухааны судалгаа, боловсрол зэрэг урт хугацааны эдийн засгийн өсөлт авчрах үйлсэд хөрөнгө оруулах сонголт бага байлаа.
#эдийн засаг #нийтлэл

Шуналын уулзвар: Үнийн хорооноос Шөхтөг хүртэлхи шастир

Үнийн тухай сэдэв өнөөдөр моод байна. Наймаачид үйлдвэрлэгчээс авсан бараагаа тэр үнээрээ зарахгүй байгаа тухай. Тэд тээврийн болон бусад зардал, татвар, ажилчдынхаа цалин хөлсийг хамаг амьтны тусын тулд хувиасаа гаргахгүй байгаа гэсэн үг л дээ.
#эдийн засаг #нийгэм #нийтлэл

Бодлогогүй засаглал

Өнгөрсөн долоо хоногт хөрөнгө оруулалтын “Металс Монголиа” чуулган Улаанбаатар хотноо хоёр дахь удаагаа болж өндөрлөв. 25 орны 1200 төлөөлөгч оролцож байсан хоёр жилийн өмнөхөөсөө энэ удаа тав дахин цөөн хүн оролцов. Цөөхөн гадаад хүн харагдсан энэ хурал Монголын уул уурхайн боловсруулах салбарт хөрөнгө оруулалт хийхээ гаднынхан яараагүйг илтгэх мэт.
#эдийн засаг #нийтлэл

Үндэслэлгүй үнэ

Ойрхи нэгэн сонинд “Талхны үнийг үндэслэлгүй нэмэв” гэсэн өгүүлэл гарчээ. Талхны үнэ хэд байснаа хэд болсон, харин гурилын үнэ хэрхэн нэмэгдсэн, түүнтэй харьцуулсан эквивалент зэргийг нь нарийн тооцон харуулжээ, уг нийтлэлд. Ингээд бараг л интеграци диференциал оруулж тооцон математикдсаны эцэст үйлдвэрлэгчид үнээ үндэслэлгүй нэмсэн болохыг илчилж шуналын багыг нь хуу татан хаяжээ.
#эдийн засаг #нийтлэл

”Хавтгай” болоогүй Монгол

“Дэлхий хавтгай боллоо” гэж алдарт зохиолч Томас Фридман хэлжээ. Даяаршлын эрин үед хөрөнгө мөнгө, хөдөлмөрлөх хүч нь улс орнуудын хил хязгаарыг саадгүй давж, хөрөнгө оруулалтын сангууд бизнесийн шинэ боломж хайн асар их мөнгийг нэг орноос нөгөөд агшин зуур шилжүүлж буй өнөөгийн ертөнцөд ямар ч буурай орон эдийн засгаа үсрэнгүй хөгжүүлж болох тухай өөрийн номондоо тэр өгүүлсэн байдаг.
#эдийн засаг #нийтлэл

Эдийн засгийн сургаал Монголд

Эдийн засгийн шинжлэх ухааны суурийг Адам Смит тавьсан гэж үздэг. Давид Рикардогоос энэ судлал өөр чиглэл рүү хөгжин салсан ба явсаар Карл Марксын үед хэт зүүний чиглэлтэй коммунист гэж нэрлэж болохуйц чиглэл рүү нэг салбар нь хөгжжээ.
#эдийн засаг #нийтлэл

“Латин Монголиа” буюу айсуй өрийн хямрал

Яг өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газрын өр гадаад зээл, дотоод өр, гадаад үнэт цаасны өр, зээлийн баталгаа, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын гэх мэт өрүүдийг нийлүүлээд 10 их наяд төгрөг болсон нь эдийн засгийнхаа 50 хувьтай тэнцэж байна. Энэ бол монгол хүн бүр 3.0 сая төгрөгийн өртэй гэсэн үг.
#эдийн засаг #нийтлэл

Алтан+номикс

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газрын эдийн засгийн бодлогын (Altankhuyag+economics= Altan+nomics) хэрэгжилтийн үр дүн ямар байгаа тухай нэг жилийн ойгоор нь зарим ажиглалт, дүгнэлт гаргаж болох юм.
#эдийн засаг #нийтлэл

Уул уурхайн ноолууран бодлого

Хөрөнгө оруулалтын банк буюу инвестмэнт хаус гэсэн ойлголт бий. Хэдэн тэрбум доллараар нь асар том хөрөнгө оруулалт хийж чадах, өөрөөр хэлбэл ийм хэмжээний мөнгийг зах зээлээс босгож чадах том хөрөнгө оруулалтын хаус дэлхий дээр 10 - 20 байгаа байх. Олон тэрбумын хөрөнгө оруулалт хийх гэсэн газар эдэнд хандана.
#эдийн засаг #нийтлэл

НҮБ Монголын авиа компаниудыг эрсдэлтэйд тооцжээ

Иргэний нисэхийн ерөнхий газраас хоёр жил тутамд дотоодын авиа компаниудад үнэлгээ тогтоох шалгалт хийдэг. Тэдний гаргадаг үнэлгээний жагсаалт ч НҮБ-ынхаас төдийлөн зөрүүгүй гарсан байна
#эдийн засаг #нийтлэл

Чол хийсэн цалин пал хийсэн татвар

Татвараа чи миний өчүүхэн цалингий минь хувиас авхаа ичихгүй байна уу. Миний энэ цалингаас татвараас бусад нь ичдэг байхаа. Татварыхан л архичин хүн гэхэд овоо юм авжээн шүү гэсэн байртай сар бүр авхаа мартахгүй. Гэтэл бусад нь яажээн.
#эдийн засаг #нийтлэл

Хийтэй бизнес

Мэдээллийн уламжлалт хэрэгсэл болох сонин, сэтгүүл, радио, зурагт дээр 1990-ээд оноос интернэт, 2000 оноос гар утас нэмэгдэж, хэвлэл мэдээлэл эдийн засгийн томоохон салбар болж байна.
#эдийн засаг #нийтлэл

“Халзан толгой“ ба “Оюутолгой”

Улс оронд хэрэгтэй юм ердөө л “хүний толгой” байдаг байна. Хүний толгойны дараа л эрдэнэс хадгалсан “Оюу толгой”, ”Таван толгой”, ”Эрдэнэт толгой” зэрэг газар нутаг уул усны ”овоо, толгой”-нууд орно. Зүйрлэшгүй их баялагтай ч тэнэгдүүхэн “толгой”-г тахин шүтэж төрдөө гаргаад баларсан улс орон байх юм.
#эдийн засаг #нийтлэл

Бондын мөнгийг “угаасан” найман хувийн зээл

Ээлжит бус чуулган зарлаж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэж байх зуурт сөрөг хүчнийн зүгээс энэ далимыг ашиглан Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөхийг яарч байна.
#эдийн засаг #нийтлэл

Бодлогын хомсдол

Монголчууд зөвхөн хурдны самбартай эдийн засгийн машинд суучихсан гэлтэй. Жолоочид хаашаа, ямар зардлаар явах нь биш, зөвхөн хэрхэн хурдлах нь чухал ажээ.
#эдийн засаг #нийтлэл

Якунины хэлсэн хоёр үнэн

Якунин гэхээр монголчууд түүнийг УИХ-ын зарим гишүүдээс илүү эчнээ танина, мэднэ.
#эдийн засаг #нийтлэл

Тогтвортой байдлыг том харъя

Бид бажигдаж байна. Гэхдээ бас бүгд биш л дээ. Ухаан нь, Стратегийн салбарт хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг санаачилсан МАН-ын генсек Г.Занданшатар улсаа хөгжүүлэх хөтөлбөр гаргаад завгүй суугаа гэнэ.
#нийтлэл #эдийн засаг

Ухаарал төрүүлсэн төсөөлөл

Дэлхийн эдийн засгийн чуулган (ДЭЗЧ) өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатарт болов. Монголын ирээдүйн тухай стратегийн ярилцлагыг өрнүүлсэн тус чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Дэлхийн эдийн засгийн чуулганы тэргүүн К.Шваб нар нээж үг хэлэв.
#эдийн засаг #нийтлэл

Дэлхий ганцхан Монголыг тойрч амьдардаггүй

Нью-Йоркт болсон арга хэмжээний үеэр америкууд ингэж асуужээ. “Монголчууд та нар улсаа, уул уурхайгаа маш их сурталчилсан. Эцэст нь бонд гаргаж өр авах гэж энэ бүхнийг хийсэн юм уу” гэж. Бэлэн хариултгүйдээ бантсан манайхан “муусайн америкууд уул уурхайд маань орж чадахгүйдээ олон юм ярилаа” гээд өнгөрөөсөн гэдэг.
#эдийн засаг #нийтлэл

Монголын ирээдүйд хүрэх зам байгалийн ашигт малтмал

Монголын эдийн засгийн бүтэц 2040 он гэхэд ямархуу байх талаар бид харилцан санал солилцож байна. Монгол улс цаашид байгалийн баялаг, эрдэс түүхий эдээ боловсруулж борлуулахад бэрхшээл гарвал эдийн засгаа яаж төрөлжүүлэх ёстой вэ гэсэн асуулт надад тавигдлаа.
#эдийн засаг #нийтлэл

Бондын (Жеймс?) бүгд найрамдах улс

Муу: Манай орныг“Бондын бүгд найрамдах улс” гэх болсон Сайн: Гэвч “Мал аж ахуйн орон” гэхээ больсон
#эдийн засаг #нийтлэл

Их идсэний маргааш өнж

Энэ дэлхий хамаг худалдаа наймаагаа, тэр дундаа уул уурхайн бүтээгдэхүүнийг ч энэ мөнгөөр өгч авдаг. Гэтэл нүүрсний үнэ урьд жилийнхээс дор орчихлоо. Монголын экспортын дийлэнхийг эзлэхийн хэрээр засаг баригчдад бяр оруулж асан хар чулууны үнэ ч бас төгрөгийн ханшид сүүдрээ тусгажээ.
#эдийн засаг #нийтлэл

Самурай бонд

Манай ерөнхий сайд бусад сайд нараа дагуулаад Япон орныг зорилоо. Төөрчих вий дээ хөөе! гэж сайхан сэтгэлт монголчууд уулга алдаж байна. За зүгээр дээ цаадуул нь яс улсууд арай ч төөрүүлчкү байлгүй гэж учир гадарлах нь тайвшруулсаар хоёр өдрийг ардаа хийлээ.
#эдийн засаг #нийтлэл

Даалууны схемийн оройд доллар байдаг юм

Эмч Б.Болдсайхан, дэд сайд асан Ч.Ганхуяг нарын хүмүүсийг Төрийн ордны зүг салаавч гаргасны төлөө цагдаад өгчээ. Ингэснээр долларын ханш буурна гэж зарим хүн тооцсон бололтой юм. Тэдний үзүүлсэн “юм” нь муухай, гаргасан үйлдэл нь буруу байж болно.
#эдийн засаг #нийтлэл

Гэрээ гэхээсээ илүү тогтвортой байдал нь чухал

Дараачийн долоо хоногт Монгол Улсын Их Хурал ээлжит бусаар цуглан хурж улс орны өмнө тулгараад буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах, юуны өмнө гараад явсан гадаадын хөрөнгө оруулалтыг яаж эргүүлэн татах тухай хэлэлцэх гэж байна.
#эдийн засаг #нийтлэл

Ам.доллар авчрах сувгуудаа нээгээд өгөөч

Ам.долларын ханшийн өсөлтийн эсрэг Монголбанк санхүүгийн хэрэгслээр дамжуулан хэрэгжүүлж болох бараг бүхий л аргаа хэрэглээд дуусав. Нэлээн эртнээс эхэлсэн ам.долларын ханшийн өсөлтийг удаашруулах, огцом савлагаа үүсэхээс сэргийлэх, дагаад өргөн хэрэглээний барааны үнэ хөөрөхөөс хамгаалах аргуудыг хэрэгжүүлсэн гэсэн үг.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

Социализмд буцаж ирсэн нь

Монгол Улс хорин жилийн турш төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэмд шилжээд байгаа тухай бид ярьдаг. Гэтэл лавлаад сайн харсан чинь бид алсаар даялан тойрсоор нэгэн том цагариг зам туулж, социализмдаа буцаад ирчихсэн санагдана.
#эдийн засаг #нийтлэл